Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) Болд Брокерс ХХК-ийн давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тухай мэдээллийг албан ёсоор цахим хуудсандаа байршууллаа. Энэ тухай Хорооны Даатгалын газраас 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6/3260 тоот албан бичгээр манай компанид мэдэгдсэн болно. The Financial Regulatory Commission (FRC) has published on its official website that Bold Brokers LLC may carry on reinsurance broking. The Commission's Insurance Department notified the company of this by official letter 6/3260 dated 3 September 2026.
Тус шийдвэрийг Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, СЗХ-ны 2025 оны 66 дугаар тогтоолоор баталсан «Даатгалын багц дүрэм»-ийн 1 дүгээр хавсралт «Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт»-ийн дагуу хийсэн хяналт шалгалтын үндсэн дээр гаргажээ. Хорооны дүгнэлтээр манай компани хууль, журмаар тавигдах холбогдох бүх шаардлагыг хангасан байна. The decision followed a supervisory review carried out under the Law on Insurance Professional Participants and Annex 1 to the Consolidated Insurance Rules approved by FRC Resolution No. 66 of 2025, "Requirements and compliance indicators for insurers and insurance professional participants". The Commission concluded that the company meets every applicable statutory and regulatory requirement.
Давхар даатгал гэж юу вэWhat reinsurance does
Давхар даатгал нь даатгагч компанийн хүлээсэн эрсдэлийн тодорхой хэсгийг олон улсын давхар даатгагчид шилжүүлэх замаар даатгалын зах зээлийн санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх, том хэмжээний эрсдэлийг хуваарилах үндсэн механизм юм. Reinsurance is the core mechanism by which an insurer passes a defined share of the risk it has accepted to international reinsurers — increasing the financial capacity of the market and spreading large exposures.
Энэхүү эрх нээгдсэнээр Болд Брокерс ХХК нь дотоодын даатгагч нарыг олон улсын давхар даатгалын зах зээлтэй холбож, тэдний эрсдэл хүлээх чадавхыг өргөжүүлэх, уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр зэрэг том төслийн эрсдэлд илүү өрсөлдөх чадвартай нөхцөлөөр хамгаалалт зохион байгуулах боломжтой боллоо. With this authorisation in place, Bold Brokers LLC can connect domestic insurers to the international reinsurance market, widen their risk-bearing capacity, and arrange cover on more competitive terms for large project exposures in mining, energy, construction and transport.
Бид цаашид үйлчлүүлэгчдийнхээ эрсдэлийн шийдлийг олон улсын жишигт нийцүүлэн, ил тод, мэргэжлийн өндөр түвшинд хүргэхээр ажиллах болно. Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажиллаж буй харилцагч, түншүүддээ талархал илэрхийлье. We will continue to deliver risk solutions that meet international standards, transparently and to a high professional level. Our thanks go to the clients and partners who have placed their trust in us.