Болд Брокерс ХХК

НүүрHome/БидAbout

Бидний тухайWho we are

Болд Брокерс ХХК нь Монголд төвтэй мэргэжлийн даатгалын зуучлагч компани. Бид даатгалын үнэ цэн, ойлголтыг хүн бүрт ойртуулж, даатгагч болон харилцагчийг мэргэжлийн зөвлөгөө, зөв шийдлээр холбон ажилладаг. Bold Brokers LLC is a professional insurance brokerage based in Mongolia. We work to bring the value and understanding of insurance closer to everyone, connecting insurers and clients through professional advice and sound solutions.

ТүүхOur story

Яагаад үүнийг эхлүүлсэн бэ?Why we started this

Эрсдэл хаана байна, тэнд зөв шийдвэр хэрэгтэй. Where there is risk, there needs to be a sound decision.

Бид даатгалыг бүтээгдэхүүн худалдах үйл явц бус, хүн болон бизнесийн ирээдүйг хамгаалах стратегийн шийдвэр гэж хардаг. We do not see insurance as the act of selling a product. We see it as a strategic decision that protects the future of a person or a business.

Монголд олон хүн даатгалын гэрээ байгуулдаг ч яг юуг хамгаалж, юуг хамгаалахгүй байгаагаа бүрэн ойлголгүй үлдэх тохиолдол бий. Бид энэ хоосон зайг нөхөхийн тулд Bold Brokers-ийг байгуулсан. Many people in Mongolia sign an insurance contract without ever being clear about what it protects and what it leaves out. Bold Brokers was founded to close that gap.

Бид даатгалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгож, харилцагч бүрд өөрийн эрсдэлээ таньж, оновчтой шийдвэр гаргахад нь туслахаар үйл ажиллагаа эхлүүлсэн билээ. We set out to make insurance clearer and more accessible, and to help every client recognise their own exposures and decide well.

Эрсдэлийн УдирдаачThe Risk Maestro

The Risk Maestro буюу Эрсдэлийн Удирдаач бол бидний ажиллах арга барилын илэрхийлэл. Найрал хөгжмийн удирдаач бүх хөгжмийг өөрөө тоглодоггүй. Тэр олон өөр аялгууг нэгтгэж, зөв хэмнэлээр зохицуулан нэгэн цогц бүтээл болгодог. Даатгалын зуучлал ч мөн адил. Бид гэрээ гаргаж, нөхөн төлбөр олгодоггүй. Харин таны эрсдэлийг бүхэлд нь харж, аль нь хамгаалалт шаардлагатай, аль нь өөрөө үүрч болохыг тодорхойлон, зах зээлийн боломжуудыг зөв шийдэл болгон нэгтгэдэг. The Risk Maestro is how we describe the way we work. A maestro plays none of the instruments. The work is to draw many separate parts together and hold them in the right tempo until they become one coherent piece. Insurance broking is the same. We do not issue policies or pay claims. We look at your exposures as a whole, establish which need cover and which you can carry yourself, and bring the options in the market together into one sound answer.

Тиймээс бид «Ямар даатгал авах вэ?» гэж эхэлдэггүй. «Юу тохиолдвол таны бизнес зогсох вэ?» гэж асуудаг. Хариулт нь заримдаа даатгал байдаг, заримдаа огт өөр зүйл байдаг. So we do not open with “which policy would you like?”. We open with “what would bring your business to a halt?”. Sometimes the answer is insurance. Sometimes it is something else entirely.

Манай багOur team

Энэ үзэл санааг бодит ажил хэрэг болгодог хүмүүс.The people who turn that idea into practice.

Г.Отгонбаяр / Otgonbayar Ganbold

Г.ОтгонбаярOtgonbayar Ganbold

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захиралFounder, Chief Executive Officer

Даатгалын салбарт шинжээчээс удирдлагын түвшин хүртэл ажиллаж, бизнес хөгжил, борлуулалт, андеррайтинг, нөхөн төлбөр зэрэг салбарын үндсэн чиг үүргүүдэд туршлага хуримтлуулсан. Ингэснээр даатгалыг гэрээнээс нөхөн төлбөр хүртэл бүхэлд нь практик дээрээс нь харж, зөв шийдлийг бодитоор үнэлэх туршлагатай. Has worked in insurance from analyst through to management level. Experience across business development, marketing, sales, claims and underwriting means he knows every stage — from placing a policy to settling a claim — from the inside.

Салбарт 9 жил9 years in the industry
М.Бумхүү / Bumkhuu Myagmarjav

М.БумхүүBumkhuu Myagmarjav

Хамтран үүсгэн байгуулагч, Дэд захиралCo-Founder, Deputy Director

Эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалт, давхар даатгалын чиглэлээр ажилласан туршлагатай. Эрсдэлийг зөвхөн даатгалын нүдээр бус, санхүүгийн бүтцийн хүрээнд харах арга барил нь байгууллагын цогц хөтөлбөр боловсруулахад тусалдаг. Background in risk management, investment and reinsurance. Looking at exposure as part of a wider financial structure, rather than through insurance alone, shapes how he builds corporate programmes.

Салбарт 5 жил5 years in the industry
Б.Тэнгис / Tengis Byambasuren

Б.ТэнгисTengis Byambasuren

Партнер, АндеррайтерPartner, Underwriter

Андеррайтинг болон давхар даатгалын чиглэлээр мэргэшсэн, Их Британийн Chartered Insurance Institute (CII)-ийн Cert CII зэрэгтэй. Олон улсын давхар даатгалын зах зээл, андеррайтингийн чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлага нь томоохон эрсдэлийг олон улсын зах зээлд зөв байршуулж, эрсдэлийн үр ашигтай менежмент хийхэд чухал давуу тал болно. Specialises in underwriting and reinsurance and holds the Cert CII from the Chartered Insurance Institute, UK. Knowledge of the international reinsurance market and of underwriting is what allows large risks to be placed correctly abroad and managed efficiently.

Салбарт 6 жил6 years in the industry

Үнэт зүйлValues

ACE — бидний үндсэн үнэт зүйлACE — our core values

Шийдвэр гаргахад эргэлзсэн үедээ бид эдгээр гурван зарчимд буцаж ирдэг. When a decision is not obvious, these three principles are what we return to.

A

Astute Vision

Мэргэн харааAstute Vision

Эрсдэлийг урьдчилан харж, асуудал болохоос нь өмнө зөвлөнө. Бидний үнэ цэн болохоос нь өмнө бэлтгэхэд оршино.We see risk coming and advise before it becomes a problem. Our value lies in preparing for it beforehand.

C

Customer Centricity

Харилцагч төвт байдалCustomer Centricity

Харилцагчийн хэрэгцээ, эрх ашгийг шийдвэр бүрийн үндэс болгоно. Танд хэрэггүй зүйлсийг санал болгохгүй байх нь бидний зарчим юм.The client’s needs and interests are the basis of every decision. Not offering you what you do not need is a principle we hold to.

E

Ethical Professionalism

Ёс зүйт мэргэжлийн байдалEthical Professionalism

Ил тод, шударга зөвлөгөөг мэргэжлийн хариуцлагатай хослуулна. Ингэснээр харилцагч зөв мэдээлэлд тулгуурлан, ашиг сонирхолдоо нийцсэн шийдвэр гаргаж чадна.Transparent, honest advice combined with professional accountability, so that clients can decide on sound information and in their own interest.

Хамтран ажилладаг даатгагчидInsurers we work with

Хөгжүүлж буй чиглэлWhat we are building

Давхар даатгалын зуучлалReinsurance broking

Даатгагч компаниудад зориулсан гэрээт болон факультатив давхар даатгалын байршуулалт, хөтөлбөрийн зохион байгуулалт. Одоогоор бэлтгэлийн шатанд явж байгаа бөгөөд сонирхсон даатгагч компаниуд бидэнтэй шууд холбогдож болно. Treaty and facultative placement and programme design for insurance companies. This line is in preparation; insurers interested in discussing it are welcome to contact us directly.

Олон улсын брокерын сүлжээInternational broker network

Гадаадын зуучлагч, давхар даатгагчидтай хамтын ажиллагаа тогтоох замаар дотоодын зах зээлээс давсан хүчин чадал, олон улсын нөхцөлийг харилцагчдадаа нээх зорилготой. Relationships with overseas brokers and reinsurers, so that clients can reach capacity and terms beyond the domestic market.